Ангилал: Зөвлөгөө
Аливаа өвчний үед эм сонгон хэрэглэх
By admin -
2007-12-10
662
2
ХУВААЛЦАХ
Энэ зууны дунд үеэс хойш аливаа өвчин эмгэгийг илааршуулах зорилгоор хэрэглэж буй эмийн тоо, төрөл ихээхэн олширсон бөгөөд өнөөдөр дэлхий нийтээр таван сая орчим эмт бодисыг эмчилгээнд хэрэглэж байгаа ажээ.
Энэ тоотой харьцуулбал өвчний нэр төрөл олон арав дахин цөөн гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр аль нэг тухайлсан эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг эмийн тоо харьцангуй олон байгаа хэрэг. Нөгөө талаас бараг эм бүхэн зохисгүй хэрэглэвэл хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлэх боломжтой байдаг тул эмээс болж үүсэх эмгэг шинжийн тоо тухайлсан өвчнүүдийнхээ тооноос ихээхэн хол давж болох юм.
Чухам иймээс л сүүлийн жилүүдэд эмийн зохистой хэрэглээний тухай асуудал эм хэрэглээний хамгийн чухал асуудлын нэг болоод байгаа билээ.
Эмийн зохистой хэрэглээ -ний хүрээнд
Аливаа өвчний үед тохирох, өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай, оносон эмийг сонгож хэрэглэх
Уг сонгосон эмийнхээ зохимжтой хэлбэр, тун, хэрэглэх дэглэмийг тухайн өвчтөний онцлогт (нас, эмийн үйлдэл кинетикт нөлөө бүхий элэг, бөөр, зүрх зэрэг эрхтэний өвчлөл, жирэмсэн, хөхүүл үе г.м.) зөв тохируулах
Эмийн эмчилгээнийхээ үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан цаашид уг эмийн хэрэглээг хэрхэн зохицуулах,
Эмүүдийг өөр хооронд нь болоод хоол, ундтай хэрхэн уялдуулан хэрэглэх,
Эм хэрэглээний улмаас үүсч болох сөрөг нөлөөнөөс хэрхэн сэргийлэх зэрэг олон асуудал хамаарагддаг.